3d
Захиалга хүлээн авах хэлтэс
+7 3012 200-166
+7 9835 312-313
Захиалга өгөх
система онлайн-бронирования

Зочид буудлын тухай

«Байкальская Ривьера» зочид буудал нь дэлхийн хамгийн гүн Байгаль нуурын эрэгт үзэсгэлэнт хусан ойн дунд оршдог.

Зуны “Эконом” зэрэглэлийн өрөөнөөс эхлээд, тансаг зэрэглэлийн /хауст байрлах 3 номер/ өрөөнүүд хүртэл зочны тав тухыг бүрэн хангасан 64 номер манайд бий. Эдгээр тав тухтай өрөөнүүдэд таны хэрэгцээг хангаж, сэтгэл хангалуун байлгах бүх зүйл бий.

Таны өрөөний үнэд өглөөний цай, гурван удаагийн хоол, утасгүй интернет багтаж байгаа бөгөөд бид нэмэлтээр дараах үйлчилгээг санал болгож байна:

  • Дагалдах хэрэгсэлтэй Орос Бань /русская баня/
  • бильярд
  • ширээний теннис
  • хүүхдийн болон спорт талбайнууд
  • мөсөн каток, цана, цасаар явагч
  • шорлогны мангал, мах шарагч, загас утах хэрэгсэл, биеийн тамирын хэрэгслүүд.

Бүлэг /групп/ бүрдүүлсэн тохиолдолд олон төрлийн аялал зохион байгуулах боломжтой. Хотод байх манай офист хандан усан замын, явган, авто болон холимог аялал захиалж болно.

Манай зочид буудлын дэргэд 100 хүний багтаамжтай гурван давхар ресторан байрлах ба энд 6-8 хүн зогсч болох орчноо харах панорам талбай бий. Мөн орчин үеийн том хурлын танхим нь 400 хүний багтаамжтай ба Байгаль нуурын эрэг дээр баяр ёслол, хотоос гарах семинар, хурал зөвөлгөөн болон гэр бүлийн арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжтой.

Хотоос 1.5 цаг явах зайд орших манай буудалд орчин үеийн технологи, чадварлаг, элэгсэг хамт олон таны аялал, амралтыг хэзээ мартагдахааргүй сайхан байлгахын төлөө чадах бүхнээ зориулах болно.