3d
Захиалга хүлээн авах хэлтэс
+7 3012 200-166
+7 9835 312-313
Захиалга өгөх
система онлайн-бронирования

Шорлог, мах шарах бүс

Ил задгай байгальд амарч шарсан мах, шорлог идэх дуртай хүмүүст бид хэд хэдэн шорлогны бүс санал болгож байна. Таны зугаалгыг гайхалтай сайхан болгох бүх зүйлийг эндээс олох боломжтой. Шорлогны мангалын дэргэд модон сандал, ширээ бэлдэж өгсөн нь таны гэр бүлийн, хамт олны баярыг тав тухтай байлгаж чадна.

«Байкальская Ривьера» зочид буудлын зүгээс шорлог, шарсан махаа бэлтгэх түлээ, модыг өгөх тул та хотоос бэлтгэж ирэх буюу ой модоор нэг хайж гүйх шаардлагагүй юм. Мөн та бүхэн шарсан мах, шорлогны тогоочид хандан, түүдгээ асаалгах, махаа бэлдүүлэх боломжтой. 
Манайх саяхан тандыр буюу утагч зуухтай болсныг дуулгахад таатай байна!

Тандыр – шорлог, мах шарах, загас, шувууны мах бэлтгэх, ногоо, талх /лепешка/ болгоход зориулагдсан дорно дахины уламжлалт зуух юм. Энэхүү утагч зуух дээр бэлтгэсэн хоол өвөрмөц сайхан үнэр, амттай, хурдан болдогоороо алдартай билээ.